Тамхины нөлөө

амхинд агуулагддаг олон хортой бодисууд байдаг бөгөөд никотин, ацетон, карбон моноксид зэрэг үүнд багтдаг. Америкийн Уушгины Холбооноос тодорхойлсноор тамхинд 600 гаран бодис агуулагддаг бөгөөд шатах үедээ 7000 гаруй химийн бодис үүсгэдэг. Тэдгээрийн 69 нь хавдар үүсгэдэг нь батлагдсан байна. Тамхи татсанаар үүсэх нөлөөнүүд нь шууд илрэхгүй байж болох хэдий ч, үүссэн хүндрэлүүд нь олон жил үргэлжилж болно. Харин тамхинаас гарах нь эдгээр хүндрэлүүдийг аажимдаа буцаах нөлөө үзүүлдэг. 

 

Тамхи ямар эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг вэ? 

Тамхи татах нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж биеийн бараг бүх эрхтнийг гэмтээдэг байна. Үүнд дараах эмгэгүүд хамаарна: 

  • Ам, залгиурын, улаан хоолойн, мөгөөрсөн хоолойн, уушги, амьсгалын замын, цусны, элэгний, ходоодны, бөөрний, давсаг, нойр булчирхайн, умай, умайн хүзүүн, бүдүүн шулуун гэдэсний хавдар 
  • Зүрхний эмгэг 
  • Тархины харвалт 
  • Уушгины эмгэг 
  • Чихрийн шижин  
  • Уушгины архаг бөглөрөлт өвчин 

 

Мөн сүрьеэ, глауком зэрэг нүдний эмгэг, дархлаа тогтолцооны эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварыг бууруулдаг. Яс, шүд, буйл, арьсны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр сэтгэл түгших, амархан уцаарлах, сэтгэл гутрах шинжүүд илэрч болно.  

 

Дам тамхидалтын улмаас жил бүр 41000 тамхи татдаггүй насанд хүрэгч, 400 нярайн нас баралт үүсдэг байна. Дам тамхидалт нь насанд хүрэгчдэд тархины харвалт, уушгины хавдар болон зүрхний титэм судасны эмгэгүүд үүсгэдэг бол хүүхдүүдэд нярайн гэнэтийн үхлийн хам шинж, амьсгалын замын цочмог үрэвслүүд, дунд чихний эмгэг, уушгины багтраа болон амьсгалын замын гэмтлүүд үүсдэг байна.  

 

Тамхи татсанаар:  

  • Зүрхний титэм судасны эмгэг үүсэх эрсдэл 2-4 дахин 
  • Тархины харвалт болох эрсдэл 2-4 дахин 
  • Эрэгтэйчүүд уушгины хавдраар өвдөх эрсдэл 25 дахин 
  • Эмэгтэйчүүд уушгины хавдраар өвдөх эрсдэл 25.7 дахин нэмэгддэг.  

 

 

Эх сурвалж: 

Сарын мэдээний нэгтгэл


Яам болон орон нутгийн сарын мэдээ, өглөг, авлага, нэмэлт санхүүжилтийн мэдээний нэгтгэлийг байгууллага, хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангилал, салбарын ангилалаар түүвэрлэн нэгтгэсэн мэдээ гаргах
Нэгдсэн төлөвлөгөө, төсвийн хуваарийг системд импорт хийх
Нэгж байгууллага Dynamic 1.0 программаас илгээх болон өөрийн эрхээр шивэх боломжтой
Нэгж байгууллагуудын мэдээг нэгтгэлийн нягтлан хянан засах баталгаажуулах

This will close in 21 seconds