Арьс арчилгааны зөвлөмж

Арьс арчилгаанд зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн бус амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс, амьдралын хэв маяг, өөр бусад арьс арчилгааны нэмэлт бүтээгдэхүүн нөлөөлж байдаг билээ. Өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж, шим тэжээл ихтэй хоол хүнс хэрэглэх нь эрүүл толигор арьстай байхад тустай. Мөн амин дэм, эрдэс бодисоор баялаг, өөх тосны хүчил зэрэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны тэнцвэрт байдлыг хангах чухал ач холбогдолтой. Тэгвэл таньд арьс арчилгааны нэмэлт бүтээгдэхүүн болон хоол хүнс нь арьсанд тань хэрхэн нөлөө үзүүлдгийг танилцуулъя.

Коллаген гэдэг нь хүний бие организм дотроосоо ялгаруулдаг уураг боловч нас ахихын хэрээр буурсаар байдаг. Бие дэх коллагены төвшин хангалттай хэмжээнд байснаар хөгшрөлтийг удаашруулж, эрүүл залуу, толигор арьстай байхад тустай. Арьс арчилгааны салбарт хамгийн түгээмэл сурталчилдаг нэмэлт бүтээгдэхүүн бол коллаген билээ. Коллагены ач тусын талаар одоог хүртэл судалсаар байгаа бөгөөд гүн үрчлээс, арьсны уян хатан байдал, чийгшил зэрэгт эерэг нөлөөтэй болохыг баталсан зарим судалгаанууд хийгджээ. Гэсэн ч хэвлэл мэдээллийн эх сурвалжууд болон маркетингийн сурталчилгаанд коллагены үр нөлөөг дэгсдүүлж тайлбарладгийг эрдэмтэд анхааруулдаг. Тиймээс коллаген залуу насыг тань эргэн авчирч чадахгүй ч тогтмол хэрэглэх нь арьсны зарим асуудлыг шийдэх боломжтой гэсэн үг. 

Коллагеныг гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна хоол хүнснээс авах боломжтой бөгөөд мал амьтны яс, арьс, булчингийн мах зэрэгт их хэмжээгээр агуулагддаг.

Коллагенээр баялаг хоол хүнс:

  • Желатин

Желатины орц найрлаганд гахайн яс болон мөгөөрс агуулагддаг тул желатинд агуулагдах уургийн агууламж 90% байдаг.

  • Өндөг

Уургийн агууламж ихтэй коллагенээр ялгарахад тустай хүнсний бүтээгдэхүүн юм.

  • Ногоон навчит ногоо

Бууцай, брокколи гэх мэт ногоо нь фолийн хүчлээр баялаг бөгөөд энэ нь уураг ялгарахад тусалдаг байна. Уураг хангалттай байх нь коллаген ялгарахад нөлөөлнө.

  • Бэрсүүт жимс

Грейпфрут, апельсин, нимбэг болон бусад бэрсүүт жимс нь С амин дэмээр баялаг байдаг учир коллаген ялгарахад сайнаар нөлөөлнө. Ихэнх үрчлээний эсрэг бүтээгдэхүүнд С амин дэм агуулагдсан байдаг.

  • Зэс

Зэсийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн нь коллаген үүсэхэд тусалдаг. Үүнд самар, шош, элэг, дайвар бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн багтдаг.

  • Хүхэр агуулсан хүнсний бүтээгдэхүүн

Үүнд сонгино, сармис, лууван, цай, тахианы мах багтдаг байна.

 

Загасны тос нь зүрх болон үе мөчний эрүүл байдалд тустай. Мөн батгашилт, псориаз, дерматит, яр шархыг эмчлэхэд үр нөлөөтэй төдийгүй арьсны хорт хавдрын эсрэг урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. 

C амин дэм коллагены боловсруулалтыг дэмжиж, арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж чаддаг. Тиймээс тус амин дэмийн дутагдал нь шархны эдгэрэлт, коллагены боловсруулалтад сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Дийлэнх хүмүүсийн хувьд арьс арчилгаандаа С амин дэмтэй серум, эсвэл ампул хэрэглэж заншсан байдаг. Зарим судалгаанаас харахад С амин дэмийг нэмэлтээр хэрэглэснээр коллагены ялгаруулалт эрчимждэг байна. Мөн энэхүү амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь арьсны гадна үзэмжийг сайжруулдаг болох нь дурдагджээ. Үүнээс гадна анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлууд нийтлэгддэг PubMed платформ дээрх 2018 оны судалгаанд C амин дэмийг коллаген болон цайртай хавсарч хэрэглэснээр арьсны өнгө үзэмж сайжирч, үрчлээс багасаж, хуурайшилтын асуудал шийдэгдэх боломжтой үр дүн гарчээ.

Эрүүл үс, хумс, арьсанд зориулсан дийлэнх эм бэлдмэлүүдийн орц биотиноос бүрддэг. Угтаа бол энэхүү найрлага нь арьс, үс, хумсанд эергээр нөлөөлдөг гэх дорвитой нотолгоо одоог хүртэл байхгүй. Энэ нь зөвхөн биотины дутагдалд орсон хүмүүст үр ашигтай байж болохыг мэргэжилтнүүд онцолдог. Гэсэн ч биотины дутагдал нь харьцангуй ховор тохиолддог үзэгдэл юм. Учир нь биотин бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнсэнд (өндөг, овьёос) байдгийн сацуу хүний гэдсэнд агуулагддаг бактериуд тус бодисыг ялгаруулдаг байна. Эрүүл үс, хумс, арьсанд зориулсан дийлэнх эм бэлдмэлүүдийн орц биотиноос бүрддэг. Угтаа бол энэхүү найрлага нь арьс, үс, хумсанд эергээр нөлөөлдөг гэх дорвитой нотолгоо одоог хүртэл байхгүй. Энэ нь зөвхөн биотины дутагдалд орсон хүмүүст үр ашигтай байж болохыг мэргэжилтнүүд хэлдэг билээ. Гэсэн ч биотины дутагдал нь харьцангуй ховор тохиолддог үзэгдэл юм. Биотин нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнсэнд (өндөг, овьёос) агуулагддаг бөгөөд хүний гэдсэнд байдаг бактериуд тус бодисыг ялгаруулдаг байна

Ходоод гэдэсний нөхцөл байдлаас арьс эрүүл байх эсэх нь шууд хамаардаг. Иймд ашигтай бактери хүний ходоод гэдэсний нянгийн тэнцвэрийг хангадаг гэдэг утгаараа арьсанд ч мөн эерэг нөлөө үзүүлдэг байна. Тодруулбал, хүний гэдсэнд агуулагдах бактерийн тэнцвэргүй байдал батгашилт, арьсны улайлт хүртэл үүсгэх боломжтой юм. Гэсэн ч ходоод гэдэсний эрүүл ахуйг сахихад дан ганц ашигтай бактери нэмэлтээр уух хангалтгүй. Энэ бүхэн эрүүл хооллолт, амьдралын зөв зохистой хэв маяг, хангалттай нойр, бага стрессийн түвшин гээд маш олон хүчин зүйлтэй холбоотой. Тиймээс хэвийн арьстай хүмүүс арьсаа улам толигор болгох найдлагаар ашигтай бактери уугаад дорвитой үр дүн мэдрэхгүй л болов уу. Харин батгашилт, улайлт зэрэг асуудалтай хүмүүс мэргэжлийн арьсны эмчтэй зөвлөлдсөний үр дүнд ашигтай бактерийг эмчилгээндээ нэмэлтээр оруулах боломжтой.

Сарын мэдээний нэгтгэл


Яам болон орон нутгийн сарын мэдээ, өглөг, авлага, нэмэлт санхүүжилтийн мэдээний нэгтгэлийг байгууллага, хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангилал, салбарын ангилалаар түүвэрлэн нэгтгэсэн мэдээ гаргах
Нэгдсэн төлөвлөгөө, төсвийн хуваарийг системд импорт хийх
Нэгж байгууллага Dynamic 1.0 программаас илгээх болон өөрийн эрхээр шивэх боломжтой
Нэгж байгууллагуудын мэдээг нэгтгэлийн нягтлан хянан засах баталгаажуулах

This will close in 21 seconds