Мэдэхэд илүүдэхгүй 15 зөвлөгөө

Бидний өдөр тутам хийдэг зүйлс, аливаа аргачлал уламжлал болсон зүйл гэж болно. Өөрөөр хэлбэл хүн бүр л мэддэг гэсэн үг. Харин тэр бүр хүмүүс мэддэггүй зарим аргачлалын талаар хүргэж байна.

Орой унтах гэсэн нойр чинь хүрэхгүй байвал нэг минутад нүдээ маш олон удаа, хурдан цавчил. Хэдэн хормын дараа нойр чинь хүрэх болно.

Унтахаасаа өмнө хэн нэгний илтгэлийг сонсох (эсвэл унших) юм бол маргааш өглөө нь маш сайн санадаг.

Унтахаасаа өмнө хэн нэгний илтгэлийг сонсох (эсвэл унших) юм бол маргааш өглөө нь маш сайн санадаг.

Толгой чинь өвдөөд байвал хоёр гараа мөстэй хүйтэн усанд хийгээд булчингаа чангалаарай (гэхдээ үүнийг хоёр минутаас хэтрүүлж болохгүй шүү)

Шумуул хазсан газар чинь загтнаад байвал маажилгүй дезодрант цацах эсвэл хөлс дарагч түрхээрэй. Гэхдээ дөнгөж хазсаны дараа буюу хавдаагүй байхад нь хэрэглэхийг зөвлөж байна.

Өглөө босч чадахгүй нойрмоглоод байвал өөрийн чадах хэмжээнд хүртэл амьсгалаа түгж. Төд удалгүй нойр чинь сэргэх вий.

Заримдаа бид инээдээ барьж чаддаггүй. Бүр зогсолтгүй буюу хөхөртлөө инээдэг. Энэ үедээ өөрийгөө чангахан чимхэж бай. Тэгвэл чи инээхээ болино. Эсвэл инээхээ зогсохгүй байгаа найзыгаа чимхээрэй

Шалгалтын дүнгээсээ болоод сэтгэл гутарсан эсвэл хэн нэгэнд гомдсон үедээ тэдгээрийг зүгээр л бич. Сэтгэл дотор болж буй зүйлээ бичих нь хүнийг тайвшруулж мартахад тустай байдаг. Тиймээс зарим хүмүүс “Өдрийн тэмдэглэл хөтөл” гэж зөвлөдөг юм байна шүү.

Хоолой өвдсөн үед хөөсөн чихэр буюу бидний нэрлэж заншсанаар marshmallow амттаныг ид. Үүнийг чихэр өвс хэмээх эмийн ургамлаас гаргаж авсан байдаг.

Шөнө хамар чинь битүүрээд байвал сонгино арилгаад унтахдаа ааг нь үнэртэх зайнд дэргэдээ тавиарай.

Шүд чинь өвдөөд байвал эрхий болон долоовор хуруугаараа мөс барин имрээрэй. Ингэх нь өвдөлтийг 50 хувь бууруулдаг.

Хүйтэн зүйл (зайрмаг, хүйтэн ундаа гэх мэт) огцом уух, эсвэл идэхээр толгой руу гэнэт янгинадаг. Энэ үед хэлээ тагнайндаа наагаад хэсэг хором байгаарай. Мөн зогисуулаад зогсохгүй байвал хэлээ тагнайндаа наагаарай.

Найтаалгаад зогсохгүй байвал хэлээрээ шүднийхээ араас чанга түлхээд хэдэн хором бол. Найтаахаа болино.

Хоолойд юм тороод хахах гээд байгаа юм шиг мэдрэмж төрвөл хоёр гарын эрхий хуруугаа нугалан чанга гэгч нь атгаарай.

Уйлмааргүй эсвэл уйлаад зогсохгүй байвал нүдээ том нээж хараад бүү цавчил. Хэсэг хормын дараа нулимс дахин гарахгүй.

Сарын мэдээний нэгтгэл


Яам болон орон нутгийн сарын мэдээ, өглөг, авлага, нэмэлт санхүүжилтийн мэдээний нэгтгэлийг байгууллага, хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангилал, салбарын ангилалаар түүвэрлэн нэгтгэсэн мэдээ гаргах
Нэгдсэн төлөвлөгөө, төсвийн хуваарийг системд импорт хийх
Нэгж байгууллага Dynamic 1.0 программаас илгээх болон өөрийн эрхээр шивэх боломжтой
Нэгж байгууллагуудын мэдээг нэгтгэлийн нягтлан хянан засах баталгаажуулах

This will close in 21 seconds