Dynamic 1.0

ААН, Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл болон яам, аймаг, сумдын төрийн сангийн гүйлгээг хөтлөн тайлагнах иж бүрэн цогц систем юм. НББОУС, СТОУС, НББ-ийн хууль дүрэм журмын шаардлагыг хангасан тайлан мэдээг гаргаж, Яам болон орон нутгийн санхүүгийн тайлан,сарын мэдээ, төсвийн тайлан, Бараа материал, Үндсэн хөрөнгийн салбарын нэгтгэсэн тайланг гаргах боломжтой. Систем нь хэрэглэгчид ашиглахад хялбар бөгөөд байгууллагын бүхий л санхүүгийн үйл ажиллагааг автоматжуулж, нэгж байгууллагын болон нэгтгэсэн тайлан мэдээг цаг алдалгүй, үнэн зөвөөр гаргахад тань тусална.

Dynamic Pos1.0

Дэлгүүр, Ресторан, Эмийн сан болон бусад бүх төрлийн худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн ашиглах боломжтой кассын програм юм. Энэхүү програмыг ашигласнаар танай борлуулалтын бүхий л үйл ажиллагааг автоматжуулж, цаг хугацаа хэмнэж, ухаалаг шийдвэрүүдийг гаргахад тань туслана.

month
Dynamic SM 1.0

Яам болон орон нутгийн сарын мэдээ, өглөг, авлага, нэмэлт санхүүжилтийн мэдээний нэгтгэлийн програм хангамж юм. Dynamic 1.0 програмаас илгээгдсэн мэдээг нэгтгэхээс гадна дангаар ажиллах шивэгдсэн мэдээ тайланг нэгтгэх боломжтой.

Dynamic SR 1.0

Яам болон орон нутгийн санхүүгийн тайлан, тодруулга тайлан, төсвийн тайлангийн нэгтгэлийн програм хангамж юм. Dynamic 1.0 програмаас илгээгдсэн санхүүгийн тайлан нэгтгэхээс гадна дангаар ажиллах шивэгдсэн санхүүгийн тайланг нэгтгэх боломжтой.