Оргилуун дарсны тухай сонирхолтой баримтууд

Оргилуун дарсыг бусад бүтээгдэхүүнээс ялгаруулдаг зүйл бол яахын аргагүй хөөсрөлт юм. Та үүнийг анх Францад санамсаргүйгээр нээсэн гэдгийг мэдэх үү? Энэ бүс нутаг нь цаг агаарын хувьд сэрүүн, уулархаг газар нутагтай, шохойлог хөрстэй байдаг. Тухайн бүсэд тариалсан усан үзмийг эрт хурааж дарс хийтэл гэнэт, төсөөлж байгаагүйгээр их хөөстэй хүчиллэг амттай байв. 1600 оны үед Францын дарс үйлдвэрлэгчид илүү чихэр нэмж, хөөсөрхөг байдлыг нь таашаан одоогийн оргилуун дарсны үндэс үүсэх суурь нь тавигджээ.

1805 онд 27 насандаа бэлэвсэрсэн Madame Clicquot нь хадам аавынхаа дарсны бизнесийг өвлөж авснаар оргилуун дарс хийх технологийг сайжруулж, оргилуун дарсыг нэр хүндтэй, алдартай болгоход ихээхэн хувь нэмрээ оруулсан. Madame Clicquot нь тухайн үеийн Францын язгууртны хүрээлэлд өөрийн үйлдвэрлэсэн оргилуун дарсыг нэвтрүүлж язгууртнууд л хэрэглэдэг дээд зэргийн хэрэглээ болгож чадсан.

Оргилуун дарс гэдэг нь нийт хөөсөрдөг дарс бүхнийг хамарсан ерөнхий нэршил юм. Тухайн бүс нутгаасаа хамаарч амт, хөөсрөл нь олон төрөл байдаг. Зарим орнууд оргилуун дарсанд нэр өгөх болон чанар дээр өндөр шалгуур, заалт тавьдаг. Тухайлбал, Champagne нэрийг авахын тулд зөвхөн Францын зүүн хойд бүсийн тус нэртэй бүсэд хийгдсэн байх ёстой. Францын бусад бүсийн оргилуун дарсыг “crémant” гэж нэрлэдэг. Энэ нь бусад орнуудад ч мөн адил хойд Испанийн оргилуун дарсыг “cava”, Итали оргилуун дарсыг “prosecco” гэдэг.

FREIXENET (fresh-eh-net) нь Испанид төвтэй компани бөгөөд дэлхийд оргилуун дарсны зах зээлийн хамгийн том тоглогч. FREIXENET нь жилд 100 сая гаруй оргилуун дарс үйлдвэрлэдэг ба дэлхийд борлуулалтаараа нэгдүгээрт ордог компани. Тус брэнд нь “champaign” хийдэг технологиор оргилуун дарсаа хийдэг ба анх “champaign” нэрийг ашиглаж байсан ч Испани улс 1982 онд Европын нэгдэлд орсноор энэ нэрийг ашиглах боломжгүй болсон тул оргилуун дарсаа “cava” нэртэй болгосон.  

FREIXENET компани нь анх 1861 онд энгийн дарс үйлдвэрлэлээр гараагаа эхэлсэн. Аавынхаа дарсны бизнесийг өвлөж авсан Dolores Sala Vivé нь нөхөр болох Pedro Ferrer –ын хамтаар энгийн дарс үйлдвэрлэлээ оргилуун дарс үйлдвэрлэл рүү шилжүүлэхээр шийдсэн. Тэдний энэ өөрчлөлт нь одоогийн дэлхийд алдартай Freixenet (Pedro-ын багадаа өссөн гэрийн усан үзмийн талбай болох La Freixeneda-аас санаа авсан) брэндийн эхлэл болсон. Энэ брэнд олон зүйлд анхдагч юм:

  • Хамгийн анх хар болон шар лонхыг хэрэглээнд нэвтрүүлсэн.
  • Хамгийн анх Cava (оргилуун дарс) –ыг үйлдвэрлэхэд Франц технологи ашигласан.
  • Бүтэн цагаар ургамал судлаачдыг усан үзмийн талбайдаа байршуулж тогтмол анхаарал, арчилгааг тавьдаг болсон.

Сарын мэдээний нэгтгэл


Яам болон орон нутгийн сарын мэдээ, өглөг, авлага, нэмэлт санхүүжилтийн мэдээний нэгтгэлийг байгууллага, хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангилал, салбарын ангилалаар түүвэрлэн нэгтгэсэн мэдээ гаргах
Нэгдсэн төлөвлөгөө, төсвийн хуваарийг системд импорт хийх
Нэгж байгууллага Dynamic 1.0 программаас илгээх болон өөрийн эрхээр шивэх боломжтой
Нэгж байгууллагуудын мэдээг нэгтгэлийн нягтлан хянан засах баталгаажуулах

This will close in 21 seconds