Шилдэг шийдэл шинэ
технологи
Бүтээгдэхүүн
Dynamic 1.0
ААН, Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл болон яам, аймаг, сумдын төрийн сангийн гүйлгээг хөтлөн тайлагнах иж бүрэн цогц систем юм. НББОУС, СТОУС, НББ-ийн хууль дүрэм журмын шаардлагыг хангасан тайлан мэдээг гаргаж, Яам болон орон нутгийн санхүүгийн тайлан,сарын мэдээ, төсвийн тайлан, Бараа материал, Үндсэн хөрөнгийн салбарын нэгтгэсэн тайланг гаргах боломжтой. Систем нь хэрэглэгчид ашиглахад хялбар бөгөөд байгууллагын бүхий л санхүүгийн үйл ажиллагааг автоматжуулж, нэгж байгууллагын болон нэгтгэсэн тайлан мэдээг цаг алдалгүй, үнэн зөвөөр гаргахад тань тусална.
Dynamic Pos 1.0
Дэлгүүр, Ресторан, Эмийн сан болон бусад бүх төрлийн худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн ашиглах боломжтой кассын програм юм. Энэхүү програмыг ашигласнаар танай борлуулалтын бүхий л үйл ажиллагааг автоматжуулж, цаг хугацаа хэмнэж, ухаалаг шийдвэрүүдийг гаргахад тань туслана.
Dynamic SM 1.0
Яам болон орон нутгийн сарын мэдээ, өглөг, авлага, нэмэлт санхүүжилтийн мэдээний нэгтгэлийн програм хангамж юм. Dynamic 1.0 програмаас илгээгдсэн мэдээг нэгтгэхээс гадна дангаар ажиллах шивэгдсэн мэдээ тайланг нэгтгэх боломжтой.
Dynamic SR 1.0
Яам болон орон нутгийн санхүүгийн тайлан, тодруулга тайлан, төсвийн тайлангийн нэгтгэлийн програм хангамж юм. Dynamic 1.0 програмаас илгээгдсэн санхүүгийн тайлан нэгтгэхээс гадна дангаар ажиллах шивэгдсэн санхүүгийн тайланг нэгтгэх боломжтой.
Үйлчилгээ
Програм хангамж боловсруулах
Бүх төрлийн Application, Web, Mobile програм хангамжийг боловсруулна.
Програм хангамжийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ
Програм хангамж хөгжүүлэлтийн архитектур дизайн болон кодчилолын үе шатанд зөвлөгөө өгнө. Санхүүгийн болон татвар, ндш-ийн тайлан гаргахад зөвлөгөө өгнө.
Бүтээгдэхүүний үйлчилгээ
Програмын хөгжүүлэлт, сайжруулалт НББ-ийн хууль дүрэм журмын дагуу өөрчлөлтийг хийж гүйцэтгэхээс гадна програмд хийгдсэн гүйлгээ тайланг үнэн зөв гаргахад санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээ
Сургалтын үйлчилгээ
Харилцагчдад нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийг сургах сургалтыг танхимаар болон цахимаар явуулахаас гадна Postresql, Oracle өгөгдлийн сангийн сургалтыг явуулж байна